Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс түрүүллээ.

Есийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давсан тэрбээр Монгол Улсын аварга цол хүртлээ. Ийнхүү төрийн наадмыг түрүүг Увс нутгийн хоёр бөх булаалдан, ховор амжилтын эзэд болов.