Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны түрүү харваачид тодорлоо.

Өнөө жил 144 эмэгтэй харваач онч сорьсноос Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайхан 34 оноо харван түрүүлж, Монгол Улсын мэргэний боллоо.

Хоёрдугаарт Монгол Улсын Даян мэргэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Д.Эрдэнэтуяа, гуравдугаарт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа шалгарлаа.Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ