Шарк Г.Амартүвшиний “ГЭРГИЙТЭЙ ТАНИЛЦАЖ, ГЭРТ НЬ ХОНОВ”

Танайд хоноё нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногийн дугаартаа Шарк нэрээрээ танил болсон Ганибалын Амартүвшингийнд хоносон юм. Хас банк, Хөгжлийн банкийг удирдаж байсан Г.Амартүвшинг Монголчууд аугаа Бямбын Ринченгийн удам гэдгийг гадарладаг. Гэхдээ залуухан бас царайлаг Шарк маань тэр бүр хувийн амьдралаа дэлгээд байдаггүй. Тийм болохоор энэ удаагийн Танайд хоноё нэвтрүүлэг үзэгчдэд тун сонин байсан нь гарцаагүй биз.

Шаркын эхнэрийн энгийн дарууг харсан зарим үзэгчид “Шаркыг мисс эхнэртэй гэж бодож байтал ясан сайхан даруухан эмэгтэй вэ” хэмээн уулга алдсан бол ганц бие биш гэдгийг нь мэдсэн зарим бүсгүйчүүд халагласан сурагтай. Амартүвшин шаркын буурал өвөө нь нэрт эрдэмтэн Бямбын Ринчен байсныг хүн бүр мэдэх байх. Тэгвэл түүний өвөө нь Улс төрийн товчооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Нямын Жагварал харин эмээ нь бүх л насаа Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулсан Ринчений Индра гуай юм байна. Харин түүний эцэг Ганибал гуай насаараа дипломат албанд зүтгэсэн, хуучин цагийн жинхэнэ төрийн хар хүн билээ.             

Эцэст нь нэмэхэд Амартүвшин шарк улс төрд орох шийдвэр гаргаж, энэ жилийн УИХ-ын сонгуульд гал гарна хэмээн таамаглаж байгаа Хан-Уул дүүрэгт өрсөлдөх гэж байгаа аж. Удамт хүний үр, угшилт гүүний унага гэдэг дээ. Бизнесийн ертөнцөд шарк байсан Амартүвшин захирал улс төрд ч аварга загас байх уу гэдгийг харах л үлдлээ. 

Total
217
Хуваалцсан
10 сэтгэгдэл
  1. Хавтгай судлаач Индра гуай түүний эгч хоёрыг Б.Ренчин гуайн яг төрсөн охин биш гэдгийг түүхэн баримтаас уншиж байсан. Францад дипломат алба хашиж байсан буриад сэхээтэн улс төрийн хэлмэгдэлд өртөх үедээ өөрийн шавь Б.Ренчин гуайд гэргий охидоо захиж үлдээсэн тухай. Саявтархан ч бас нийтлэгдэж байсан хүмүүс мэднэ ээ.

  2. Түүх мэддэггүй сэтгүүлч юм аа. Ном сайн унш. Мэдэх л ёстой штээ. Сайхан гэр бүлийн удам байна. Жагварал гуай чинь улс төрийн товчооны гишүүн байсан хүн. Амжилт хүсье энэ гэр бүлд.

  3. Буриад бүр л сайн бна код за хэний хүүхэд ч бай хажуу д нь өсөж өндийсөн бна зөв хүмүүжилтэй л боглгожээ Амжилт

  4. Сэтгүүлч залуу арай ичмэээр бн. Юу ч мэдэхгүй, хоосон толгойлчихоод тэнэг юм ярих юм. Асууж байгаа нь, харилцаж байгаа нь нэвтрүүлгээ гутаачих юма.

  5. Энэ нөхөр Голланд хүүхэнтэй суугаад монгол эхнэр хүүхдээ хаяад явсан гэсэн, буцаад Монголын иргэншилээ авсан юм уу бүү мэд. Бас нэг хүүхэнтэй суусан юм байна. Энэ Ринчен гуайн удам байсан бол арай ч ингэж МАН-г дагаж намирч явахгүй л байсан байхгүй юу

  6. сэтгүүлч хүн гэхэд найруулга муутайн дээр маш их алдаатай нийтлэл бичсэн байна шүү, харамсалтай

  7. А.өрөөсөө ахмад гадаад эхнэртэй байсан гэдэг, тэрнээсээ хоёр охинтой. Хоёр хүүхэдтэй эмэгтэйг хоёрдохь эхнээрээ болгосон.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Шарк Амараа: Монголын банкны нууц эздийг ил болгох ёстой.

Дараагийн мэдээ

ХЭНТИЙ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН II-р ХУРАЛДААН БОЛЛОО

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Д.Сүнжид: Засгийн газар, УОК-оос гаргаж байгаа шийдвэр, зааварчилгаа бүх хүнд ойлгомжтой байх ёстой

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Д.Сүнжидтэй хөл хорионы үеийн хүний эрхийн нөхцөл байдлын…
Дэлгэрэнгүй унших

Хүүхдийн инээд хөөр цалгисан “Ид Шидийн орон 2” бүтээн байгуулалттай танилцаарай

Хүүхдүүдэд аз жаргал бэлэглэж, тэдний инээд хөөр цалгисан “Ид Шидийн орон 2” байранд зочилж, бүтээн байгуулалттай танилцлаа. Тус…
Total
217
Хуваалцах