Их сургуулийн багшаас тэнхимийн эрхлэгч, декан, яамны хэлтсийн даргаас газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хууль зүйн бодлого хариуцсан ахлах референтээс албаны дарга, УИХ-ын Тамгын газарт референтээс Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн орлогч дарга, хүртэлх төрийн жинхэнэ албанд тасралтгүй 20 жил өгсөж, төрийн захиргааны тэргүүн түшмэл болтлоо ажилласан түүнийг Ясны хуульч хүн гэдгээр нь олон түмэн андахгүй сайн мэдэх бизээ.

Харин бид энэ удаад түүний эрс шийдэмгий хийсэн нэгэн сонголтыг та бүхэндээ дуулгаж байна. Тэрээр Өнөөдөр буюу 2020.05.20 -ны өдөр өөрийн цахим хуудаснаа 99 жилийн түүхтэй Монгол Улсын ууган Улс төрийн хүчин, Монгол Ардын Намд элсэж, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах хүндтэй үүрэг хүлээн авсан аа албан ёсоор зарлалаа