Францад цэцэрлэгийн багачуудыг гадаа салхилуулахдаа хооронд нь зай бариулахын тулд газарт шохойгоор зурсан дөрвөлжинг ашиглаж байгаа зураг олны сэтгэлийг эмзэглүүлээд байгаа аж. 

Анх энэ талаар Францын Туркуэн хотын сурвалжлагч Лайонел Топ өөрийн твиттерт анх мэдээлж бусадтай хуваалцсаныг 15,8 мянган хүн ритвийт хийжээ. Тэрээр зургийнхаа тайлбарт “Хүүхдүүд өнөөдөр “албандаа” буцаад ирлээ. Гэвч маш хачин, бүр таагүй уур амьсгал…” хэмээн бичжээ. 



Тус улсад цэцэрлэг болон бага ангийн дунджаар 1,5 сая гаруй хүүхэд COVID-19 өвчний улмаас хоёр сар гаруйн хугацаанд гэртээ хөл хорионд байсаар өнгөрсөн мягмар гарагт хичээл, цэцэрлэгтээ эргэн оржээ.  

Лайонел Today сайтад өгсөн ярилцлагадаа “Тэд холоос бие биеэ харж инээн тоглож байгаа нь үнэхээр эмзэглэмээр… Тэд үүнийг шийтгэл гэж бодохгүй байгаа нь сайн ч томчууд бидний хувьд ийм дүр зургийг харах хэцүү юм” гэжээ. Түүний энэхүү зургийн дор маш олон хүн сэтгэгдэл үлдээжээ. 

“Харахад л зүрх шаналж байна. Бид үүнийг цэцэрлэг гэж нэрлэх боломжгүй”, “Нөхцөл байдал дахин хүндэрвэл тэд дахиад л гэртээ байна шүү дээ” гэжээ. 

Тус улсын сургууль, цэцэрлэгт хүүхдийг өглөө ирэхэд болон өдрийн хоолны цагаар биеийн хэмийг тогтмол шалгадаг байна. 

Эх сурвалж: Today