Грэммигийн шагналт дуучин Адель багагүй жин хаяснаа олон нийтэд ил болгож өөрийн 32 насны төрсөн өдрийн баярын зургаа инстаграмдаа нийтэлжээ.

Адель хэр их турсан талаараа өдийг хүртэл ганц ч удаа ам нээлгүй, зураг оруулахгүй байсан ба түүнийг турсныг олон нийт зөвхөн бусдын зурагт багтсанаар л сэм мэдээд байсан юм. Тэрээр өмнө нь мяраалаг байсан ба ойролцоогоор 45 кг жин хасаад байгаа аж.

Түүний энэхүү өөрчлөлтөд шүтэн бишрэгчид нь ихэд сэтгэл хангалуун байгаагаа сэтгэгдлээр илэрхийлжээ. Тэдний зарим нь “Адель, чиний бие галбир ямар ч байлаа гэсэн бид чамайг хайрлах болно” “Тэр тарган байна уу, туранхай байна уу, надад хамаагүй. Харин тэр өөрөө энэхүү өөрчлөлтдөө сэтгэл хангалуун байгаа нь л хангалттай. Тэр өмнө нь ч сайхан бүсгүй байсан” гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр байна.

Эх сурвалж: Enews