Өчигдөр Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, 2024 оны Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлалаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль ирэх сарын 11-нд болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн МАН-ын хорооноос VII тойрог буюу Сүхбаатар дүүрэгт мэргэшсэн залуу боловсон хүчнүүдийг илгээжээ.
Тухайлбал Нийслэлийн иргэдийн хурлыг төлөөлөгч НОСК-ийн М.Говьсайханы тухайд ШУТИС-ийг хүнсний технологич мэргэжлээр бакалавр, магистр эзэмшиж, Англи улсын Лондон хотын Соутбанк их сургуульд Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан боловсролтой нэгэн.
Хөрөнгийн Биржийн Х.Алтайн хувьд Монгол Улсын Их Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд уул уурхайн чиглэлээр Швейцарт ажиллаж байсан туршлагатай боловсон хүчин.
Харин энэ тойрогт нэр дэвшиж буй ганц эмэгтэй нэр дэвшигч Б.Ану-Үжин нь АНУ-ын Линколны их сургуульд дадлага хийж бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
Харвардын Эдийн засагч Б.Дөлгөөн мөн энэ тойрогт нэр дэвшиж байгаа бөгөөд тэрээр Харвардын их сургуулийг Олон улсын эдийн засгийн чиглэлээр төгссөн мэргэшсэн боловсон хүчин юм.