Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тарвагыг ахуйн ба үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг 3 жилийн хугацаагаар хориглосон байдаг. Хорионы хугацаа энэ онд дуусаж байгаа ба Ховд аймагт 1500, Хөвсгөл аймагт 240 толгой тарвагыг ахуйн зориулалтаар агнуулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, тарвага агнах тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулсан дээрх аймгууд амьтан агнах эрхийн бичгийг авсны үндсэн дээр агнах боломжтой аж.

Тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулаагүй бусад аймгуудад тарвагыг агнах боломжгүй бөгөөд хэрэв хууль бусаар агнавал Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь.

Амьтны тухай хуульд зааснаар тарвагыг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд агнах бөгөөд тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог. Ийм эрхийн бичгээ авч агнасан иргэд түүхий мах, нойтон, халдваргүйжүүлээгүй арьсыг хот, суурин газарт оруулахгүй байж тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи тавих, нохойгоор бариулах зэргээр зориулалт бусаар агнахыг хориглоно.

Shares:
Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн