Наадмын эхний өдөр пара тэеквондогийн K44 ангиллын эмэгтэй -52 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртсэн амжилтаар паралимпын наадмаас медаль хүртсэн анхны монгол эмэгтэй тамирчин болж нэрээ дархлаж чадсан билээ. Медалийн буухиаг үргэлжлүүлж, наадмын хоёр дахь өдөр пара таеквондогийн K44 ангиллын эрэгтэй -63 кг жинд Ганбатын Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү тэрбээр паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн анхны монгол тамирчин болж буй юм.
Тэднээс өмнө
- Пара байт харваагаар Д.Батаржав алт (2008)
- Поуэрлифтингээр Э.Содномпилжээ алт (2020), хүрэл (2016),
- Пара жүдогийн төрлөөр Б.Ууганхүү хүрэл (2016) медаль хүртэж байсан билээ.