Main Area

Main

Японд 360км цагийн хурдтай хурдны галт тэрэг явж эхэллээ

Өнгөрсөн 4 дэх өдөр японд хамгийн хурдан хурдны галт тэрэг буюу Alfa-X-ийг үйл ажилгаанд оруулж зөвхөн Синкансэн шугамаар явах ажээ. Хурдны галт тэрэг 360км цагийн хурдтай юм. Alfa-X нь одоогын байдлаар японы хамгийн хурдан хурдны галт тэрэг бөгөөд Синкансэн шугманд 320км цагийн хурдтай явах юм байна. JR East төмөр замын компани Alfa-X-ийг удахгүй Сэндай болон Син-Аомори буудлын хооронд туршилтаар явуулах юм байна. Харин цаашдаа 7 хоногт 2 удаа явахаар төлөвлөж байгаа ажээ. Галт тэрэгний гадна байдал нь сум шиг бөгөөд мөнгөлөг өнгөтэй юм. Мөн машинистийн хэсэгт бичсэн Х үсэгнээс эхлэсэн 2 ногоон зураас бүх 10 вагоныг дуустал үргэлжлэх ажээ. Харин 2030 он гэхэд alfa-X-ийг хойд хэсгийн дүүргүүдээр мөн Хонсю болон Хоккайдо арлын чичлэлд явуулж эхлэнэ гэжээ.

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД