Main Area

Main

Ким Кардашьяны 4 дэх хүүхдийг тээгч эх төрүүллээ

5сарын 11 ны орой тэдний хүүхдийг тээж байсан тээгч эх төрж тэд 4 хүүхдийн эцэг эх боллоо. Реалти шоуны од маань энэхүү сайхан мэдээгээ өөрийн твитер хуудаснаа ийнхүү бичжээ " Тэр аль хэдийнээ бидэнтэй хамт байна. Тэр үнэхээр төгс". Үүний дараагаар жиргэсэн бөгөөд “Хүү маань эгч Чикаготайгаа маш адилхан гэхдээ " Тэр удахгүй өөрчлөгдөнө гэдгийг би мэдэж байгаа ч, одоогоор тэр яг л Чикаго шиг харагдаж байна" гэж бичжээ. Харин хүүхдийн жин болон нэрийг нууц хэвээр үлдээжээ. Ким болон Каньегийн хүүхэд төрөх гэж буй талаарх мэдээлэл Эллений шоуны үеэр олон нийтэд ил болсон билээ. Шоунд Крис Женер ирсэн бөгөөд Эллен түүний 6 ач зээг мөн том охин Кортниг студид авчирч түүнд сюрприз барьжээ. Эллен шоунд Ким ирэх естой байсан ч ирж амжаагүй юм. Яагаад ирээгүйг асуухад Кортни хэлэхдээ Кимийг эмнэлэг рүү явсан тээгч эх төрөх гэж байгаа үүнийг одоогоор хэн ч мэдээгүй байгаа хэмээн ам алдсан байна.

орчуулсан: С.Зола

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД