Main Area

Main

Гитлерийн олонд дэлгэгдээгүй зургуудыг олжээ

АНУ-ын Үндэсний архив, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Ричард Шнайдер Нацист Германы удирдагч Адольф Гитлерын хувийн зурагчин байсан Heinrich Hoffmann Гитлерийн 1,270 гаруй зургийг дижитал хэлбэрт оруулсан байна. Сонинд тэмдэглэснээр Шнайдер 41 мянга гаруй шилэн гэрэл зургийг боловсруулж байх үед Гитлерийн дүр төрхтэй олон зураг байжээ. Зурагнуудын ихэнх нь эвдэрч гэмтсэн ба мэргэжилтнүүд тэднийг хэсэг хэсгээр нь эвлүүлж байгаа гэнэ. Тухайлбал, Фюрерагийн (Гитлерийн нацист германы олон нийтэд өөрсдийн үзэл суртлаа ухуулдаг байсан бүлгэм) анхны албан ёсны зургийг олж нээсэн бөгөөд түүн дээр Германы хоньчны нохойтой авахуулсан бөгөөд зургийг 1923 онд авжээ. Үүнээс гадна Гитлер кафед шүтэн бишрэгчтэйгээ сууж байсан зураг, түүнчлэн 1933 онд нацист Герман дахь суртал ухуулгын сайд Хейнрих Химмлерийн 1929 онд байгуулагдсан Фюрера бүлгийн хамтрагчдынхаа хамт Жозеф Геббеллсийн дэргэд 1929 онд авхуулсан зургийг олсон байна. Удахгүй бүх зургийг олон нийтэд ил болгохоор төлөвлөжээ. Офицер гурав дугаар рейхагын Эгона Олленхауэра (Egon Ollenhauer)-н хувийн тэмдэглэлийн дэвтрийг 3-р сард олон нийтэд ил болгосон бөгөөд тэмдэглэл дээр нацист германы үнэт зүйлсийг хаана нуусан талаар тэмдэглэсэн байжээ.

Орчуулсан: С.Золжаргал

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД