Main Area

Main

Хойд Солонгосын байлдааны зэвсгийн туршилт амжилттай боллоо

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун байлдааны удирдлагатай шинэ зэвсгийн туршилтыг өөрийн биеэр очиж харсан байна. 

Тэрээр туршилтын дараа хэлэхдээ: “Энэхүү туршилт нь манай улсын зэр зэвсгийн армийг хүчирхэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Бид цэргийн үйлдвэрлэлийг хэвийн болгохыг эрмэлзэж, батлан хамгаалах, шинжлэх ухаан технологийг тэргүүн эгнээнд хүргэхийг зорьж байна" гэжээ. Хойд Солонгос ойрхон хугацаанд байлдааны 2 ч зэвсгийг туршаад байгаа бөгөөд зэвсгүүдийн талаар амжилттай боллоо гэдгээс өөр тодорхой мэдээллүүд хүргээгүй байна.

Орчуулсан: С.Золжаргал

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД