Main Area

Main

28 жуулчин ослоор амь насаа алджээ

Португалийн Хойд эргийн Санта-Круш хотын Мадера арал дээр жуулчидын сууж явсан автобус осолдож 28 хүн газар дээрээ нас баржээ. Автобусанд 50 гаруй жуулчин явж байсан бөгөөд 11 эмэгтэй 17 эрэгтэй нас барсан байна. Автобус хадан хавцлаас эгц доошоо дор нь байрлах байшин хороололруу унасан байна. Цагдаагийн газраас ослын шалтгааныг жолооч эргэлтийн үед жолоодлогоо алдсан мөн тормоз ажилгаагүй болсон байж болзошгүй гэлээ.

Португали дахь Оросын элчин сайдын яам энэ тухай өөрсдийн Facebook-р дамжуулан мэдээлсэн бөгөөд одоохондоо автобусанд Оросын иргэн байсан үгүй нь тодорхой бус байна.

Орчуулсан: С.Золжаргал

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД