Main Area

Main

Нотр-Дамыг сэргээн засварлах үйл хэрэг Европ даяар өрнөлөө

Парисын Дарь эхийн сүмийн сэргээн босголтын ажил 5 жил үргэлжлэх болно гэж францын ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ бид Нотр-Дамыг илүү сайхан болгох болно гэжээ мөн нэмж улс орон даяараа энэ зорилгот хүрэхийн төлөө ажиллах болно гэжээ. Мэргэжилтнүүд урьдчилан хэлэхдээ Нотр-Дамын сэргээн босголтын ажил 5-аас 10жил шаардагдах байх гэжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин , францын ерөнхийлөгч Макронд сэргээн босголтонд тусламжийн санал тавьж оросын хамгийн сайн мэргэжилтнүүдийг санал болгожээ. Путин хэлэхдээ Нотр-Дам бол францын төдийгүй дэлхий дахины үнэт баялаг юм гэжээ. Сүм 4-р сарын 15-ны орой шатаж эхэлсэн бөгөөд дээврийн хэсэг тэр чигтээ галд шатаж дууссан байна. Сүмийн галыг завхөн өглөө гэхэд л унтрааж дуусан ба 3 гал сөнөөгч бэртэл авсан байна. Галын шалтгаан нь хэдэн сарын өмнөөс эхэлсэн нөхөн сэргээх ажлаас үүдсэн байж болзошгүй гэжээ.

Орчуулсан: С.Зола

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД