Main Area

Main

Game of thrones –ийн +18-тай хэсгүүдийг хасч гаргана

Хятадад “Game of thrones олон ангит киноны зарим нэг хэсгүүдээс хасч олон нийтэд хүргэжээ. Хятадууд зөвхөн +18 хэсгийг хасаад зогсохгүй хэрцгий тулаантай хэсгүүдийг ч бас хасжээ. Үр дүнд нь төгсгөлийн 8 сезоны 1-р ангаас 6 минут хасагдсан байна.

Хятадын weibo хэрэглэгчид: “Бүх +18 хэсгүүдийг хассан учраас аавынхаа хажууд үзэхэд санаа зовох зүйлгүй байсан ч  утгагүй санагдсан", өөр нэгэн үзэгч "Би зүгээр л нэг ч минутыг алгасалгүй үзэхийг хүсдэг" гэсэн байна.

Киног гарсан шөнө АНУ-д ойролцоогоор 17.4 сая хүн үзжээ. Эхний ангийг хулгайлж албан ёсоор цацагдахаас 4 цагийн өмнө цацсан юм.

Орчуулсан:С.Золжаргал

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД