Main Area

Main

Дэлхийн хамгийн том онгоц анхны нислэгээ хийлээ

Дэлхий дээрх хамгийн том онгоц болох Stratolaunch анхны баталгаат нислэгээ үйлджээ. Нислэгийн бичлэгийг Жек Бейер өөрийн YouTube сувагтаа нийтэлжээ.
Stratolaunch Systems компаний гарсан 2 их биетэй онгоц Калифорнид амжилттай нислээ. Далавчны урт 117 метр бөгөөд энэ нь зөвлөлтийн Ан -225 "Мрия" (88метр )онгоцноос том юм байна. Харин онгоцны урт нь 73 метр. Boeing 747-т суурилуулсантай адил Pratt&Whitney компаний хийсэн 6 хөдөлгүүр суурилуулсан бөгөөд энэхүү хөдөлгүүрийн хүчин чадал 226 тонн ачааг агаарт өргөх чадалтай ажээ.
Энэхүү онгоцны гол зорилго нь ирээдүйд сансар луу нисэх нэг төрлийн онгоц байх юм. Stratolaunch Systems компанийг 2011онд Microsoft болон Полом Алленом нар мөн зохион бүтээгч Бертом Рутаном нар хамтран байгуулж байжээ.


Орчуулсан: С.Золжаргал

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД