Main Area

Main

Чоныг нохойтой андуурч аварчээ

Саяхан манай улсад нохойг чонотой андуурч барьсантай адилхан хэрэг гарсан байна. Эстони улсад мөсөнд живж буй чоныг нохойтой андуурч аварчээ.

Пярну голын Синди далангийн ажилчид мөсөн голын дунд ямар нэгэн амьтан живж байхыг харжээ. Тэд амьтныг том биетэй нохой байна гэж харсан бөгөөд яаж мөсөн гол руу орсон нь тодорхойгүй байсан ч түүнд тусламж хэрэгтэй байгаа нь илэрхий байжээ. Ажилчид хамтын хүчээр нохойг тэндээс аварч эрэг дээр гаргасан байна.

Чоно маш их норж бас үс ноос нь хөлдсөн байсан учраас тэд чоныг анч нохой байна хэмээн андууран түүнийг даавуунд боож мал эмнэлэгт хүргэжээ. Машинд байхдаа чоно маш тайван байсан бөгөөд түүний том бие, хүнд жинг тоохгүй бол бүгд л түүнийг нохой гэж итгэж байжээ.

Мөн түүнийг өргөж машин руу оруулахад хэд хэдэн хүний тусламж хэрэг болжээ. Эмнэлэг явах замд ажилчдын нэг нь түүний том саврыг хараад нохой мөн эсэхэд эргэлзэж байсан ч түүний тайван байдлаас болж эргэлзэхээ больсон байна.

Тэрээр хэлэхдээ "Тэр миний хөлд маш тайван хэвтэж байсан. Би хөлөө хөдөлгөх үед тэр зүгээр л толгойгоо үл ялиг хөдөлгөж байсан " гэжээ. Мал эмнэлэгт ирэх үед хэн ч чонь гэж анзаараагүй байжээ. Гэтэл тэнд байсан нутгийн нэгэн анчин шууд хараад л түүнийг чоно гэдгийг хэлсэн байна үүгээр ч зогсохгүй, чоно нь 2 нас хүрсэн эрүүл бөгөөд хөлдөлтийн ямар ч шинжгүй байна гэжээ.

Амьтан хамгаалах холбооны төлөөлөгчийн хэлснээр чоно мал эмнэлэгт ирэх үед түүний цусны даралт унасан байсан учраас чоно ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй байх боломжтой гэжээ. Үүний дараагаар чоныг дулаацуулж дуусаад үзлэгт оруулсан бөгөөд үзлэгээр чононд өмнө нь GPS байршуулсан байсан бөгөөд дараа нь GPS-г авч чоныг зэрлэг байгальд нь тавьжээ. "Бид ийм сонирхолтой үйл явдал тохиолдсонд баяртай байгаа бөгөөд  энэхүү ажиллагаанд оролцон бүх хүмүүст мөн зэрлэг амьтнаас айж эмээлгүй үзэж өгсөн эмч нартаа маш их баярлаа " гэж Амьтан хамгаалах холбооны төлөөлөгч хэлжээ Үүнээс хархад бусад улс оронд ч нохой чоно 2-г андуурах асуудал гардаг байх нь...

Орчуулсан: С.Золжаргал

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД