Main Area

Main

Бидний хэрэглэдэг үхлийн аюултай бүтээгдэхүүн

Харвардын их сургуулийн эрдэмтдийн явуулсан маш өргөн хүрээг хамарсан судалгааны үр дүнд эрдэмтэд сахар агуулсан уух зүйлс зүрх судас, хавдраар үхэх аюулыг нэмэгдүүлдгийг тогтоожээ. Мөн эмэгтэй хүн өдөрт 4-н аяга сахар орлуулагчтай зүйл уусан тохиолдолд үхлийн аюултай гэжээ.
Судалгаанд 1980-2014 оны 80647эмэгтэй , 1986-2014 оны 37716 эрэгтэй
хамрагдсан байна.
Сайн дурын судалгаанд хамрагдсан хүмүүсийн амьдралын хэв шинжийг 2 жилийн турш ажиглан судалжээ.

Сахар орлуулагчийг хэрэглэснээр хүний биед үзүүлэх үхлийн аюулыг хувиар тогтоожээ.

Жишээ нь;
Сард 1-с 4 удаа хэрэглэсэн тохиолдолд 1%
Долоо хоногт 2-с 6 удаа хэрэглэсэн тохиолдолд 6%
Өдөрт 1-с 2удаа хэрэглэсэн тохиолдолд 14%
Харин өдөрт 2-с дээш удаа хэрэглэсэн тохиолдолд 21%-тай байдаг байна. Үүнээс гадна энэ нь эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүнд аюултай байдгийг тогтоожээ.

Дийлэнх нас баралтын гол шалтгаан нь зүрх судасны өвчин юм. Чихэрлэг ундаа ууж байсан хүмүүсийн дунд ийм үр дүн гарах магадлал ихэвчлэн 31 хувьтай байдаг. Нэмж хэрэглэх бүрт эрсдэлийг 10 хувиар нэмэгдүүлдэг байна.

Элсэн чихрийн найрлагатай чихрийн орлуулагчдыг хэрэглэх нь нас баралтын түвшинг ихээхэн хэмжээгээр бууруулсан боловч хэт их хэрэглээ (өдөрт 4 нэгж) нь дундаж наслалтыг бууруулдаг гэжээ.

орчуулсан: С.Зола

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД