Main Area

Main

Ханхүү Харри, Меган Маркл нар хааны гэр бүлийн уламжлалыг дагахгүй

Ханхүү Харри, Меган Маркл нар удахгүй төрөх хүүхдийнхээ талаар нууц хэвээр үлдээхээр шийджээ.  2019 оны 4сарын 11-ний өдөр Кенсингтон ордоноос албан ёсоор олон нийтэд мэдээлэл хийжээ, Харри, Меган нар хүүхдээ төрсний дараа шууд мэдээлэл цацахгүй бөгөөд зөвхөн гэр бүлийн хэмжээнд тэмдэглэсний дараа л олон нийтэд мэдэгдэнэ гэжээ. Меган одоо жирэмсний сүүлчийн сар дээрээ байгаа билээ.
Daily Mail мэдээлснээр 37 настай америк жүжигчин бүсгүй хааны гэр бүлийн сүүлийн арван жилийн турш дагаж ирсэн шинээр төрөх хүүхдийн бүхий л ёс заншлыг зөрчихөөр болжээ.

Нэгдүгээрт - Түүний нөхөр, ханхүү Уильям нар болон Уильям, Миддлтоны 3 хүүхэд төрсөн Паддингтоны Гэгээн Маригийн Lindo Wing хувийн эмнэлэгт төрхөөс Меган татгалзжээ.
Кенсингтоны ордноос 3сарын сүүлээр, Виндзоред байрлах Frogmore Cottage шинэ гэртээ ирж гэрээр төрөх аргыг сонгожээ.

Меган зөвхөн ёс заншлыг зөрчөөгүй бөгөөд тэрээр эмнэлэгт биш гэрийн нөхцөлд 2-р Элизабетийн 4 дэхь ачыг төрүүлэх гэж байгаа нь хуучин заншлыг сэргээж байна гэж үзжээ. Хэдийгээр гэрийн нөхцөлд төрөх нь англи улсад их дэлгэрч байгаа хэдий ч Меганы насан дээр тэр тусмаа анхны хүүхдээ төрүүлэхийг зөв
шөөрөхгүй гэжээ.
Тиймээс тэр эмнэлэгт очих магадлалтай бөгөөд эрүүл мэнддээ болон өөрийн хүүхдэд эрсдэл учруулахгүй байх нь хамгийн чухал билээ.
Хоёрдугаарт- Ханхүү Харри хааны гэр бүлийн эмч Алан Фартинг болон Гая Торпа-Бистон нараас татгалзсан бөгөөд (шалгаан нь тэд 2лаа эрэгтэй байснаас гэж үзжээ), өөр эмч нарыг цулуулсан ба үүнд эх баригч, эмнэлгийн тусламжаас илүү сэтгэлзүйн эмчийг илүүд үзжээ.
Цуу яриагаар бол Меган английн хамгийн сайн мэргэжилтэнтэй уулзсан гэжээ, гэхдээ одоогийн байдлаар ямар ч тодорхой шийдвэр гараагүй бөгөөд "өөрийн хүүхдээ хаана хэзээ яаж төрүүлэх энэ шийдвэрийг зөвхөн Меган шийдэх ёстой " гэжээ. Тэдний хэлснээр, хааны эмнэлэгийн багийг оруулах эсэхээ шийдээгүй байна.

Гуравдугаарт- Меган , Миддлтоноос ялгаатай
нь хүүхдээ төрсний дараа Миддлтон шиг олон нийтэд шууд харуулахгүй юм. 3сарын сүүлээр эхнэр нөхөр 2 энэ тухай хувийн инстаграм болох sussexroyal (Энэ нь мөн уламжлалыг шууд бусаар зөрчиж байгаа явдал )мэдээлсэн юм, энэхүү инстаграм хуудас нь шууд л хамгийн алдартай аккаунтын нэг болсон билээ. Магадгүй тэд ямар нэгэн чухал мэдээлэлээ энэхүү хуудсаар дамжуулж олон нийтэд зарлаж болох юм.

Орчуулсан: С.Золжаргал

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД