Main Area

Main

Пентагон Трампын хана барих үйл ажиллагаанд санхүүжилт олгожээ

АНУ-ын Батлан хамгаалах яамны өгсөн 3 гэрээний дагуу Мексикийн хилийн хана барих санхүүжилтэд 986 сая доллар олгожээ. Яамны төлөөлөгч дэслэгч хурандаа Жэйми Дэвис CNN-д өгсөн ярилцлагадаа SLSCO Ltd компанитай гэрээ хийсний дагуу 789 доллар гэрээний гүйцэтгэлд авна гэжээ.
Barnard Conctruction нь 187 сая, Дутагийн групп - 10 саяыг хуваарилсан байна. Эхний компани Нью Мексик мужид есөн метрийн өндөртэй хашаа барина. Хоёрдугаарт Аризонад таван метр хашаа барихаар төлөвлөж байгаа
бөгөөд хана нь дотроосоо бетонон ган баганаар барих болно гэжээ. Барилгын талбайд Yuma болон El Paso хотуудын ойролцоо замуудыг сайжруулж, гэрэлтүүлгийг суурилуулж, нэмэлт хилийн хамгаалагчид нэвтрүүлнэ . 2020 оны 10-р сар гэхэд бүтээн байгуулалтын нийт урт нь ойролцоогоор 91 км байх болно гэжээ. 4-р сарын 6-нд АНУ-ын 20 муж улсын эрх баригчид ерөнхийлөгч Дональд Трампыг шүүхэд өгчээ.
Шүүхэд өгсөн шалгаан нь АНУ-ын удирдагч яаралтай тусламжийн газрын мөнгийг хана барихад зарцуулсан хэмээжээ.

Орчуулсан: С.Зола

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД