Main Area

Main

Г.Угалзцэцэг Дэлхийн дөрөв дэх удаагийн аварга болов

Тайландын Чингмай хотноо 12 дугаар сарын 14-16-нд зохиогдсон  бодибилдинг, фитнессийн ДАШТ-д атлетик бие бялдар ангилалд (women’s athletic physique+30) Монгол Улсын тамирчин Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж дэлхийн Дөрөв  дэх удаагийн аварга боллоо.

Тус 10 дахь удаагийн ДАШТ-д Монголын багаас тамирчин Г.Гансаруул ДАШТ-ий мөнгөн медаль, тамирчин Х.Болорчимэг спорт, бие бялдар ангилалд, М.Мойлоо “Women’s Model bikini” төрөлд тус тус хүрэл медаль, Б.Мөнхчимэг “Women’s Model Physique up to 160 cm” ангилалд мѳнгѳн медалийн эзэн болжээ.

Мөн эрчүүдээс спорт бие бялдар ангилалд / Men’s Sport’s Physique up to 180 cm / Ж.Баянмѳнх мөнгөн медаль, фитнесс бие бялдар ангилалд хүрэл медаль тус тус хүртэв.

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД