Main Area

Main

100 приусны үнэ хүрэх нисгэгчийн дуулга

АНУ-ын цэргийн түүхэнд тохиож буй хамгийн үнэтэй төслийн нэг бол яах аргаггүй 5 дахь үеийн радарт үл үзэгдэх “F-35” загварын сөнөөгч онгоц бүтээх төсөл юм. 2006 оноос анхны нислэг үйлдсэн энэ загварын онгоцны төсөлд одоогоор 1,5 их наяд ам.доллар зарцуулаад байгаа бол нэгж онгоцны үнэ 94,6 сая ам.доллар гэнэ. /Энэ 1,5 их наяд ам.доллар нь манай улсын 600 жилийн төсөвтэй тэнцэнэ/

Гэхдээ энэ бүхэн зөвхөн онгоц бүтээх зардал ба онгоцны газрын болонтехник үйлчилгээ, дагалдах бусад зардыг тооцвол бүр их тоо гарна. Зөвхөн ийм онгоцны нисгэгч нар өмсдөг дуулга гэхэд нэг бүрийн үнэ нь 400,000 ам.доллар буюу 1 тэрбум орчим төгрөг хүрнэ. Энэ бол нэг америк нисгэгч 100 ширхэг “приус” автомашины үнэ хүрэх дуулга толгойдоо углаад нисдэг гэсэн үг юм.

Дуулганы өртөг яагаад ийм өндөр байна вэ гэж үү? Тэгвэл таньд дараах хариултыг өгч болж байна. Нисгэгчийн дуулга нь маш өндөр нягтрал, мэдрэгч бүхий “онцгой” дэлгэцтэй ба тусгай программ хангамжийн тусламжтайгаар онгоцны компьютертай холбогдож нислэг, өөрийн болон эсрэг талын тухай бүхий л мэдээллийг нисгэгчид хүргэдэг байна. Тухайлбал “F-35” сөнөөгч онгоцны нисгэгч нь дайсны онгоцыг өөрөө биечлэн хайгаад байх шаардлагагүй, дуулганы мэдрэгч нь өөрийн онгоцны ойролцоо нисэж буй дайсны онгоцыг автоматаар хайж олоод устгах пуужингуудыг чиглүүлж өгдөг байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд ашиглагдаж буй “F-35C” сөнөөгч онгоцны нисгэгч нарт зориулсан 3 дугаар үеийн дуулгыг бүтээж, сайжруулалт хийсэн ба одоо туршилтын ажил ид явагдаж байна. Шинэ дуулга нь харанхуй шөнө, усанд хөвж буй хөдөлгөөнтэй нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр онгоцыг аюулгүй газардуулахад нисгэгчид туслах ажээ.

Р.Энхболд


2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД