Main Area

Main

ХБНГУ-ЫН ЭРДЭМТЭН, ЕБС-ИЙН БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

БСШУСЯ, НИТХ,Нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг оролцоо” сургалт зөвлөгөөн өнөөдөр зохион байгууллаа.  Зөвлөгөөнд 3000 гаруй багш оролцож  байна.  Манай улс  дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх "PISA"  шалгалтанд хэрхэн бэлтгэх, ОУ-ын боловсролын шинэ ойлголт, Даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар ХБНГУ-ын  Потсдамийн  их сургуулийн доктор, профессор илтгэл тавьлаа. Мөн “Монгол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж”-ийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Хүний хөгжлийн асуудалд цоо шинэ байр сууринаас хандах болсонтой холбогдож сургалтын талаарх үзэл баримтлал, техник технологи, итгэл үнэмшил соёлын үнэт зүйлс ч ихээхэн өөрчлөгдөж байгаа. Хөгжлийн шинэ нөхцөл шаардлагууд нь сургууль , багшийн хөгжлийн чиг хандлага,сурагчдын сурах  хэв маягт ч зайлшгүй өөрчлөлтийг шаардаж байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллдагааны хөтөлбөрт "Хүн болох багаасаа" гэсэн цогц хөтөлбөрийг тусгасан, олон ажлууд хэрэгжиж байгаа" гэлээ.

          Манай улс  2014 онд УИХ-аар  батлагдсан 2024 он хүртэлх төрөөс боловсролын  талаар баримтлах бодлогын хүрээнд цөм хөтөлбөрөө  батлуулж  олон  улсад магадлан итгэмжлүүлэх юм. Үүний дараа  2021 онд "PISA" буюу эдийн засаг хамтын ажиллагааны  хөгжлийн байгууллагаас  зохион байгуулдаг  ОУ-ын боловсролыг зэрэгжүүлдэг шалгалтанд орохоор болжээ. Энэ ажлын хүрээнд НИТХ-ын урилгаар  ХБНГУ-ын  Потсдамын их сургуулийн доктор, профессор Бернд Меиер манай улсад хүрэлцэн ирсэн юм. Тэрээр өнөөдрийн зөвлөгөөнд "PISA-гийн дараахь ОУ-ын боловсролын шинэ ойлголт сэдвээр илтгэл тавьлаа. "PISA" -д хамрагдснаар тухайн улсын боловсролын стандарт ОУ-ын стандарттай хэрхэн дүйж байгаа эсэхийг  тодорхойлхоос  гадна  хамгийн сайн боловсрол эзэмшүүлж буй орнуудын боловсролын онцлог, нөгөөтэйгүүр бусад улс орнуудын сурагчдын сурах чадварыг харьцуулах, боловсролын салбарт зөв шийдвэр гаргах нөлөөг үнэлэх боломжийг олгодог байна.



2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД