Main Area

Main

Чингис хааныг доромжилсон япон сэтгүүлийг худалдаалахыг зогсоолоо

Чингис хааны зургийг гутаан доромжилсон Японы  "Корокоро" хүүхдийн сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарыг дэлгүүрүүд худалдаанаас татжээ. 

 

Сая, сая хувиар хэвлэгддэг тус сэтгүүлийг одоогоор Японы хэд хэдэн номын дэлгүүр, томоохон сүлжээ дэлгүүр /ойролцоогоор 680 дэлгүүр/ худалдаалахыг зогсоосон байна. 

Энэ даваа гарагт Япон дахь монголчууд тус сэтгүүлийг гаргасан Шогакүкан хэвлэлийн компанийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, зах зээлээс татахыг шаардсан билээ.

 

Харин энэ асуудлаар тус компанийнхан хуралдсаар байгаа аж. 

 

Тус компанийн зүгээс өнгөрсөн баасан гарагт уг үйлдлийнхээ төлөө уучлалт хүссэн билээ. 



2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД