Main Area

Main

Сүхбаатарын талбайг банкны барьцаанд 3 удаа тавьсан байна

Өнөөдөр “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Сүхбаатарын талбайд олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгох 72 цагийн шаардлагыг хотын дарга С.Амарсайханд хүргүүллээ.

Улсын төв талбайн урд хэсгийн 2,5 га газрыг 2006 оны 5-р сарын 10-ны өдөр “Ю Би Констракшн” ХХК-д тухайн үеийн нийслэлийн засаг дарга Ц.Батбаярын 215-р захирамжийн дагуу 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Зориулалт нь орчин үеийн технологи бүхий үйлчилгээний төвийн барилга хэмээжээ. Гэвч энэхүү талбай маань өнөөдөр автомашины зогсоол болсон бөгөөд нийтдээ 3 удаа Улаабаатар хотын банкны барьцаанд тавигдсан байна.

Анх 2017.6.9-ний өдөр- 500,000,000 төгрөг

2017.6.13-ны өдөр- 4,000,000 сая ам доллар

2018.6.27-ны өдөр 4,450,000 ам доллар гээд нийтдээ 8,6 сая долларын барьцаанд тавьсан байх юм.

 Үндэсний бахархал болсон Сүхбаатарын талбайг чөлөөлж, Улаанбаатар хотын банкны барьцаанд тавьсан буруутай этгээдүүдийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг хүслээ.

Сурвалжилсан: Suva Oyuka

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД