Main Area

Main

Улсын их баяр наадамд монгол адуугаа уралдуулахыг уриаллаа

“Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” ТББ-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр нийт малчид, уяачид, салбарын уяачдын холбоонуудтайгаа хамтран байгуулах санаачилга гаргаж байсны дагуу энэ сарын 27-ны өдөр Төрийн ордны Их танхимд Анхдугаар их хурлаа хийхээр товлосон байна.

Энэхүү хуралд уяачид, малчид нээлттэй оролцохыг уриаллаа. www.mongolnaadam.mn хаягаар бүртгэлээ хийлгэх бөгөөд 21-ний өдөр бүртгэл хаагдах гэнэ.

Үндэсний их баяр наадам болон улс, аймаг, сум, дүүргийн баяр наадмаар зөвхөн Монгол адуугаа уралдуулах зорилгоор, цаашид Монгол адуунаас эрлийз адууг ялгахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа малын генетик нөөцийн тухай хуулийн дагуу төрөөс Монгол малын генетик нөөцийг бүрдүүлж, удам зүйн түвшинд бүртгэлжүүлж, уралдах бүх морьдыг ойрын 2-3 жилийн хугацаанд паспорт олгох юм байна.

Анхдугаар хуралдаанаар Монгол адууны чансааг дээшлүүлэх, бүртгэлжүүлэх, одоо хэрэгжиж байгаа хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах, хурдан морьны унаач хүүхдүүдэд насны хягаар тогтоох, эндээс гарсан саналыг боловсруулаад дээд байгууллагад хүргүүлэх юм байна.

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД