Main Area

Main

“Түмний хурд” Монгол адууны чансаа шалгах уралдааны бүртгэл эхэлсэн байна

Моринд хайртай Монголын ард түмний бас нэгэн уламжлал болгон зохион байгуулагддаг бага гурван насны Монгол адууны чансаа тогтоох “Түмний хурд-2019” уралдаан билээ. Уралдаан болоход 99 хоног үлдсэн байна.

Түмний Хурд уралдааны Монгол адуугаар уралдах уриалга санал дэмжигдсээр байгаад зохион байгуулагчдын зүгээс ихэд билэгшээж байна.

Бүртгэл явагдаж байгаа бөгөөд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Монгол Улсын Тод Манлай уяач Дайдийхүүгийн Баяраа саарал алаг зүсмийн Монгол шүдлэн бүртгүүлсэн байна.

Хөдөөний малчин хөх уяачаас эхсүүлээд Улсын цолтой уяачид хүртэл оролцож байгаа нь уг уралдааны чимэг болж цар хүрээг нэмэгдүүлсээр байна.

1. Даага 8 км
2. Шүдлэн 10 км 
3. Хязаалан 12 км-ийн зайнаас уралд
ах юм байна.

 

Уралдааны #ХӨТӨЛБӨР

Уралдаан болох газар: Төв аймаг, Сэргэлэн сумын нутагт

Уралдаан болох хугацаа: XVII жарны Урвуулагч хэмээх гахай жилийн Хаврын адаг шар луу сарын шинийн 27-ний шар нохой өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 1-ны өдөр.

1. ДААГА / 8 км /

09:00- 10:00 цаг | Бүртгэл номер олголт үүлдэрлэг байдлаар ялгах шүдлэх

10:00 цаг | Дааганы гарааны бүртгэл хаах

11:00 цаг | Даага нас гарааны зурхайгаас гарч уралдах

12:00 цаг | Даага барианд орох

^^12:30-13:00 цаг | “Түмний хурд 2019” хурдан морины уралдааны нээлт^^

2. ШҮДЛЭН / 10 км /

13:00- 13:30 | Бүртгэл номер олголт, үүлдэрлэг байдлаар ялгах шүдлэх

13:30 цаг | Шүдлэн мордох

14:00 цаг | Шүдлэн насны морь гарааны зурхайгаас гарч уралдах

14.30 цаг | Шүдлэн насны морь барианд орох

3. ХЯЗААЛАН / 12 км /

15:00 - 15:30 цаг | Бүртгэл номер олголт, үүлдэрлэг байдлаар ялгах, шүдлэх

15:30 цаг | Хязаалан мордох

16:00 цаг | Хязаалан насны морь гарааны зурхайгаас гарч уралдах

16:30 цаг | Хязаалан насны морь барианд орох

17:00 - 18:00 цаг | Түрүүлж, айрагдсан хурдан морьдыг цоллох, бай шагнал гардуулах ажиллагаа

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 

Фэйсбүүк холбоос: https://www.facebook.com/Tumniikhurd/

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД