Main Area

Main

Дөрвөн бүсгүй хугацаанаасаа өмнө хорих ангиас суллагдлаа

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар хорих ангид ял эдэлж буй 6 хоригдлыг хугацааны өмнө суллах, дэглэм бууруулах тухай Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн дүгнэлтийг  хүлээн авч хянан хэлэлцээд шийдвэрээ гаргажээ.

Шүүхээс өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр 4 хоригдлын хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоон, 2 хоригдлыг хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулан нээлттэй байгууллагад эдлүүлэхээр өөрчиллөө.

Тэдний дунд өрх толгойлсон, 5 хүүхдийн эх байсан бөгөөд тэрбээр “Үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр хийж амьдарна. Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг надад олгосон шүүх байгууллагад маш их баярлалаа” гэдгээ илэрхийлж байв.

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД