Main Area

Main

Замын-Үүдэд хот хоорондын автобус осолдсоны улмаас хоёр хүн амиа алджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан “Юниверс” загварын тээврийн автобус осолджээ.

Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас “2019.01.08-ны өдрийн 06 цагийн орчимд Дорноговь-УБ чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, 30 орчим хүн гэмтэж бэртсэн. Гэмтсэн иргэдийг Замын-Үүдийн эмнэлэгт үзлэгт оруулж, эмчилгээ хийж байгаа бөгөөд галт тэргээр УБ хотод тээвэрлэж авчирна” гэлээ.

Эх сурвалж: Ugluu.mn


2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД