Main Area

Main

Булган аймагт иргэн “Б” амь насаа алдсан хэрэг улс төрийн шалтгаангүй, ахуйн хүрээнд үйлдэгджээ

Булган аймагт АН-ын гишүүнийг МАН–ын гишүүд гэрт нь очиж амь насыг нь бүрэлгэсэн гэх ноцтой мэдээллийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар өчигдөр хэвлэлийнхэнд хандан өгсөн.

 Тэгвэл энэ хэргийг Цагдаагийн Ерөнхий газраас улс төрийн шалтгаангүй, ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэдгийг мэдээллээ.

Хэргийг тодруулбал 2018 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин иргэн “Б” түүний эхнэр “У” болон тус багт оршин суух 4 гэр бүлийн нийт 10 хүн “Б”-ийн гэрт архидан согтуурч улмаар хохирогчийн эхнэр “У” нь уг хэрэгт шалгагдаж байгаа “Д” гэгчийн эхнэртэй үл ялих /хүндэлж харьцсангүй гэх/ зүйлээс болж маргалдан улмаар тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас иргэн “Б” гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.

Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас “Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн” гэсэн мэдээлэл нь худал бөгөөд цаашид хэргийн талаар буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг анхааруулжээ.

Мөн Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийнн дарга Б.Мөнхбат албан ёсоор мэдээлэл өгсөн байна.

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД