Main Area

Main

Найзыгаа эхнэртэйгээ хардсаны улмаас зодож хөнөөжээ

Сүхбаатар  дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах нэгэн байгууллагын оффист  энэ сарын 01-ний өдөр  хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр сэжигтэн болон түүний эхнэр хоёр эрэгтэйн хамт ажлын байран дээрээ архидан согтуурсан аж. Гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн 39 настай эрэгтэй Т-г  хохирогч залууг эхнэртэйгээ хардаж улмаар амь насыг нь хохироожээ. Талийгаач гавлын ясандаа хүнд гэмтэл авч, газар дээрээ нас барсан байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн хүний аминд хүрсэн гэх сэжигтэнг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: Ugluu.mn


2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД