Main Area

Main

Нийслэлийн бага ангийн сурагчид 12 сарын 22-нд амарна

2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/747 дугаар тушаал гарлаа.

Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД

2 дугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног
  • VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног

3 дугаар улирлын амралт 

  • Бүх ангийн сурагчид IV сарын 06-наас IV сарын 14-нийг дуустал 1 долоо хоног

Зуны амралт 

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД

2 дугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

  • Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/

Зуны амралт 

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.


2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД