Main Area

Main

С.Амарсайхан хэний дургүйг хүргэсэн бэ

НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөртэй холбогдуулан АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү Нийслэлийн орон сууц, дэд хөтөлбөрийн дүгнэлтийг танилцуулах гэж индэр дээр гарангуутаа хэлэлцэх асуудалд хамааралгүй, улс төрийн шинжтэй хэт явцуу дүгнэлт хийж, дүгнэлтийнхээ төгсгөлд НИТХ-ын огцруулах асуудлыг хөндөх саналтай байгаагаа илэрхийлсэн.

Өнгөцхөн харахад сөрөг хүчний хаврын улс төр мэт санагдах боловч харамсалтай нь байгаа оносонгүй. Сайн ажиглавал НИТХ-ын дарга С.Амарсайхан хийж байгаа ажил, хөндөж буй асуудлаараа тодорхой бүлгийн эрх ашгийг хөндөж, дургүйцлийг нь төрүүлж дээ гэж харж болохоор байна.

С.Амарсайханы хувьд ажлаа авсан цагаасаа эхлэн анхнаасаа 60 тэрбумын асуудалтай эвлэрэхгүй гэдгээ зарлаж, олон жил иргэдийг чирэгдүүлж ирсэн нийслэлийн газрын албанд үүрлэсэн хүнд суртал, авлигыг асуудлыг сөхөж, нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчидаасаа эхлээд төлөөлөгчид хүртэл эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандахыг шаардаж байгаа.

Түүнчлэн Нийслэлийн удирдлагуудын хэд хэдэн сонгууль дамжин ярьсан ч өдийг болтол хэрэгжүүлж чадаагүй байгаа 100 айлын барилгын материалын захыг нүүлгэнэ гэдгийг шийдвэртэй зарлаж, гэр хороололын дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийг хохироосон компаниудын эзэдтэй хариуцлага тооцох тухай асуудлыг хөндсөн НИТХ-ын дарга С.Амарсайханы эрх шийдэмгий шийдвэрүүд АН-ын хэсэг бүлэг төлөөлөгчдөд таалагдсангүй бололтой.

Тэд нөгөө л НИТХ-ын ирц бүрэлдэхгүй байна гэсэн улиг болсон шалтгаануудыг огцруулах санал гэгчдээ дурьджээ. Гэтэл бодит байдал дээр НИТХ-ын ээлжит хурал сар бүр, Тэргүүлэгчдийн хурал 7 хоногт тутамд хангалттай ирцтэйгээр хуралдаж, холбогдох тогтоол шийдвэрээ хэвийн гаргаад ажиллаж байгаа юм.

Гагцхүү хүралдааны шийдвэрүүд нь тэдний хувийн ашиг сонирхол, далд бүлэглэлийн явуургүй төлөвлөгөөг гацааж байгаад учир нь бий гэж харж болохоор байна.

Сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандах гэсэн НИТХ дэх АН-ын бүлгийн энэ удаагийн ойлгомжгүй үйлдлийн цаана ямар ч үнээр хамаагүй НИТХ-ын дарга С.Амарсайханыг буруутгах, нийгэмд сөргөөр харагдуулах оролдлого нуугдаж, үүгээр дамжуулан хэсэг бүлгийн эрх ашгаа хамгаалж үлдэх гэсэн явуургүй үйлдэл гэдгийг нь олон нийт хэдийнэ харж ойлгож байгаа.

Төгсгөлд нь хэлэхэд НИТХ-ын дарга С.Амарсайханы авч хэрэгжүүлж байгаа бодлого, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь ард иргэдийн дэмжлэгийг ихээр хүлээхийн зэрэгцээ АН-ын зарим этгээдүүдийн дургүйцэл, атаархал хоёрыг зэрэг төрүүлсэн бололтой.

 

2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД