Main Area

Main

Кёкүшюүзан Д.Батбаярыг АТГ-аас шалгахаар болов

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаярт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Д.Батбаяр, Замын Үүдийн чөлөөт бүсийн захирагч гэж өөрийгөө танилцуулсан Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар 2009-2014 оны хооронд томоохон төсөлд хамтран ажиллана хэмээн өмнөд хөршийн нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагаас их хэмжээний төлбөр урьдчилгаа болгон авсан гэлээ. Прокурорын байгууллагын мэдээлж буйгаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Еврази интернэйшнл инвестмэнт групп” ХХК-аас хэрэгжүүлэх төслүүдийг дэмжиж ажиллана хэмээн урьдчилгаа төлбөр гэж их хэмжээний мөнгө авсан. Гэвч уг ажлууд өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй бөгөөд үүнийг нь залилан хэмээн үзэж 32.7 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг шалгаж өгнө үү” хэмээн хандсан гэлээ. Энэ дагуу дээрх хүмүүст хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол баталсан аж.

Б.ГЭРЭЛ

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД