Main Area

Main

92 дугаар цэцэрлэгийг засах гэрээнд гарын үсэг зурав

Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийг япон улсын “өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр засах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн итх-ын дарга р.дагва, нийслэлийн итх-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга б.батбямба, япон улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн бүрэн эрхт элчин сайд масато такаока нарын албаны хүмүүс оролцов.

Тус цэцэрлэгийн барилгыг 1983 онд ашиглалтад оруулжээ. Нийтдээ 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт 310 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Цэцэрлэгийн барилгад жил бүр урсгал засвар хийдэг ч дулааны шугам болон дээврийг нь иж бүрэн шинэчлэх шаардлагатай байгааг тус цэцэрлэгийн эрхлэгч б.буянжаргал хэлэв.

Тэгвэл сонгинохайрхан дүүрэг япон улсын “өвсний үндэс” хөтөлбөртэй хамтран ажилласны 20 жилийн ой энэ онд тохиож буй тул 92 дугаар цэцэрлэг засвар хийх гэрээг ийнхүү үзэглэж буй юм. Засварт шаардлагатай 199 сая төгрөгийг тус хөтөлбөрөөс санхүүжүүлнэ. Гэрээ үзэглэх үеэр нийслэлийн итх-ын дарга р.дагва “хэдийгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, засах ажил хийж байгаа ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. Цаашид хувийн хэвшлийг цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж барих, засах ажилд татан оролцуулах ажлыг эрчимжүүлнэ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

Ташрамд сонирхуулахад, энэ онд “өвсний үндэс” хөтөлбөрөөс нийслэлийн гурван цэцэрлэгийг засах ажээ.

Нийслэлийн итх-ын хмонхт

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД