Main Area

Main

Л.Болд:Гэр барьж улс төрийн суулт хийнэ

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг удаа дараа шаардаж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар энэ сарын 10-ны өдөр МАНАН дэглэмийг эсрэг бүх ард түмний жагсаал”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулах болсон талаараа Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:УИХ-ын нэр бүхий 40 гишүүн “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг УИХ-ын даргаас шаардаж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн сарын 27-нд бүх нийтийн жагсаал зохион байгуулсан. Үүнд 150 гаруй иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон.Бид нэгдүгээр сарын 10-нд зохион байгуулах жагсаалын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллах болно.УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан жагсаал Улаанбаатар хот болон 21 аймгийн төв талбайд нэгэн зэрэг эхэлнэ.

УИХ-ын гишүүн Л.Болд:Өвлийн хувцастай 3,000 хүн дахиж ирэн Төв талбайг дүүргэнэ. Энэ удаа талбай дээрээс тараад явахгүй. Гэр барьж улс төрийн суулт хийнэ. 200 гаруй хүн өлсгөлөн зарлах хүсэлтээ өгсөн. Гэхдээ энэ сарын 10-нд өлсгөлөн зарлах хурц хэлбэр рүү орохгүй.


2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД