Main Area

Main

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг УИХ-ын 40 гишүүн авч үлдлээ

УИХ-ын нэр бүхий 27 гишүүн долоон үндэслэлээр Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод 2018 оны 11 дүгээр сарын 19-нд өргөн барьсан юм.

Энэ асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.30/ хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр хэлэлцлээ.

Ингээд Байнгын хорооны санал дүгнэлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад 40 гишүүн дэмжсэнгүй.

Өөрөөр хэлбэл, санал хураалтад 73 гишүүн оролцож 40 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй.

Ингэснээр хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувийн саналаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжсэн 33, татгалзсан 40 гишүүний нэр:


2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД