Main Area

Main

У.Хүрэлсүх: Цагаан суваргын орд ард түмний өмч,улс буцааж авна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан дуусч үдээс хойш 15 цагаас хуралдахаар завсарлалаа.

Чуулганы хуралдааны үеэр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Энэ ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараа чуулганы танхимаас гар гээд хэлчих зориг алга уу. Энэ 30 гэр бүл гэж яриад байгаа нь хэн бэ. Нэрсийг нь сонсмоор байна вэ” гэв.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Та бол гучин гэр бүлийн нэг мөн, Н.Номтойбаяр аа. Зөвхөн “МАК” 36 лиценз эзэмшдэг юм билээ. Цагаан суваргын ордыг авсан. Энэ бол танай гэр бүлийн өмч биш, ард түмний өмч. Цагаан суваргыг буцааж авах асуудлыг тавина. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй ээ. Нэг ч лицензгүй хүн Монголд 3 сая байгаа шүү. Энэ утгаараа та гучин гэр бүлийн нэг мөн. Эх орондоо хайртай хууль журам хэрэгжүүлэх гэж л байгаа бол та Цагаан суваргаа улсад буцааж өгөөд Улсын үйлдвэрийн газар байгуулчих. Би та нар шиг хүмүүстэй тэмцэж байгаа юм. Тийм учраас надад хүндрэл бэрхшээл учирч байна.

У.Хүрэлсүх гэж нөхөд намын дарга, Ерөнхий сайд хийгээд явбал эрх ашгийн пирамид нурах учраас та нар амь тэмцэж байгаа. Засгийн газрыг огцруулахаар 27 хүн дотор Монголын ард түмний өмч хөрөнгийг хулгайлж авсан хүмүүс зогсож байгаа шүү. Зургийг нь сайн хараад аваарай. Би ард түмэндээ хандаж хэлж байгаа юм шүү.ЖДҮ санг Засгийн газар өөрөө шалгасан. Та сайндаа илрүүлсэн юм биш. ХХААХҮ-ийн сайдыг гурван удаа дуудаж ирж, энэ зээлийн санг хянахыг үүрэг болгосон. Ерөнхий сайд бүх сан руу орж чадахгүй та ч мэднэ. Салбарын сайд маань хариуцлага алдсан, хариуцлагаа ч үүрсэн. Ер нь цаашдаа Их хурлын гишүүд манай танхимын сайд нараас хууль бус зүйл битгий шаардаарай” хэмээн хариуллаа.

Б.Сонор


2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД