Main Area

Main

Рио Тинто Оюу толгойн татварын асуудлыг анхааралдаа авчээ

Монгол Улсын Татварын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-ийн 2013-2015 онд төлсөн татварт аудит хийсэн ба үүний үр дүнд 155 сая ам.долларын татвар торгууль ноогдуулсан билээ. Энэ торгуулийг Рио Тинто компани ихэд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Рио Тинтогийн охин компани болох “Turquoise Hill”: “Хэрэв Рио Тинто уг татварын асуудлыг шийдэж чадахгүй бол 11 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээ тус уурхайд байх ёстой хэмжээнээс нь хэд дахин илүү татварыг төлөх шаардлагтай болно.” гэж мэдэгджээ.

Рио Тинто компани: “Авилгатай тэмцэх газраас 2009 онд хийсэн Оюу Толгойн гэрээг ахин шалгаж байгаатай холбогдуулан манай компани ч 155 сая ам.долларын татварын асуудлыг анхааралдаа авч, Монгол Улсын Засгийн Газарт шийдвэрлэж өгөх тухай хүсэлт илгээсэн. Хэрэв бидний хүсэлтийн дагуу энэ асуудлыг МУЗГ 60 хоногийн дотор шийдвэрлэж өгөхгүй бол бид Олон улсын арбитрын шүүхэд өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн юм.

“Turquoise Hill” компани “Рио Тинто хуульд тусгагдсан бүх татварыг төлсөн. Үүнээс гадна төлөгдөөгүй татвар, торгууль зэргийг тооцож үзээд 5 сая ам.долларыг бүрэн барагдуулсан. Тиймээс 2013-2015 онд хамаарах 155 сая ам.долларын татварыг төлөхөөс татгалзах хэрэгтэй” гэсэн байр суурийг санхүүгийн тайландаа дурдсан байна.

 

Эх сурвалж: The Australian

2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД