Main Area

Main

ЭХ ОРОНЧ ЗАЛУУС БАЙТАГ БОГД МУСК-НЫ СЭТГЭДЭЛ

 

Түүх түүгээрээ омогших уран бүтээлч залуусын эх оронч сэтгэлийн гал асан дүрэлзэж, зүрхний цохилт лугшиж агсарсан бүтээл болжээ. Өмнө нь Зүрхний хилэн кино нь ч энэ лугаа мэдрэмжээр үзэгчидээ эзэмдэж байсан. Би энд юу хэлэх гээд байна вэ гэхээр уран бүтээлч залуусын СЭТГЭЛ, ЗҮРХ-нд бусдаасаа илүү эх оронч галаар цоролзон бадамлаж тэр их омогшил оо бүтээл болгон амилуулж чадаж буй нь аргагүй л уран бүтээлийн онцгойрол, ондоошил юм даа. Тэд харийн киног матарлан дууриах, эсвэл ахуй соёлоос ангид элдэв зүйлсээр эрээлэн гоёсон хоосон чамирхал, энгэр хормой сөхсөн цээргүй зураглал, эд хөрөнгөнд умбасан гэнэн мөрөөдөл хийсвэр үйл явдал хөөцөлдсөн өнөөгийн кино тэнэглэлд цаг заваа гарздаагүй нь хүндэлмээр. Фантастик продакшны залуус аргагүй л өнөөгийн киночдоосоо хол бүр толгой илүү хол тасарчээ. Гар сэтгэл зүтгэл нийлсэн маш сайн кино баг Монголын төр энэ залууст бодлогоор санхүүгийн дэмжлэг 100 хувь өгч түүхэн кинонууд хийлгээсэй. Харийн хэл соёл урлаг түүхийг шүтсэн энэ цагийн төөрөлдсөн өрөвдөм зарим залуусаа эх оронч хүмүүжилээр хүмүүжүүлэх үйлсэд ийм л уран бүтээлч залуусын бүтээл хэрэгтэй. Эцэст нь дүгнээд хэлэхэд энэ залуус бусдаасаа хол тасарчээ.

2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД