Main Area

Main

1,072 хувьцаа эзэмшигчид ЭТТ-н баланс дээр бүртгэгдэхээр боллоо

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдсан байна.

ТУЗ-өөс тус компанийн баланс дээр 1,072 хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хийх шийдвэр гаргажээ.

Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн өмч баталгаатай болж хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх боломж бүрдэх юм.

Эрдэнэс Тавантолгой ХК 2017 онд 400 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд бүх өрөө барагдуулж дуусгасан байна.

Одоо Хөгжлийн банкинд төлөх 50 сая ам.долларын өр л үлдээд байна гэсэн мэдээллийг гүйцэтгэх захирал Д.Ариунболд өглөө.

Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэсэн мэдээлэл гараад байгааг тэрбээр үгүйсгэлээ.

 

2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД