Main Area

Main

Хуучин орон сууцны үнийн индекс буурчээ

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран нэгдүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индексийг танилцуулжээ. 2018 оны нэгдүгээр сард ерөнхий индекс 1.015 болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1.5 хувиар өссөн байна.

 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.53 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Шинэ орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.02 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 3.28 хувиар өссөн талаар Монголбанкнаас мэдээллээ. Харин хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 7.74 хувиар буурчээ. Индексийг тооцоолохдоо Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4751 орон сууцны мэдээллийг хамруулсан байна


2018 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД