Main Area

Main

Хүүг хамгийн багаар тооцох цахим зээлийн үйлчилгээ нэвтэрлээ

Монголын банк, санхүүгийн салбарт блокчейн технологи, цахим гарын үсэгт суурилсан, хүнээс хүнд (P2P) зээл олгох Zeel платформ нэвтэрч, иргэдэд банкны салбарын дундаж хүүгээр, цаашилбал түүнээс ч хямдаар зээл авах үйлчилгээг хүргэж эхэллээ.

 

 

 

Хоёр жилийн судалгаа, хөгжүүлэлтийн дараа нэвтэрч буй Zeel платформ нь зээлдэгч, зээлдүүлэгч хувь хүмүүс хоорондын итгэлцэл, гэрээний биелэлтийг дээд зэргээр хангах зорилгын хүрээнд бүтээгдсэн бүрэн цахимжсан шийдэл юм. Үүний цаана Монголбанкны зээлийн мэдээллийн сан, Хур төрийн мэдээлэл солилцооны систем, арилжааны банкуудын цахим банкны системд холбогдож, кредит оноо тооцоолох өндөр хурдтай блокчейн систем ачаалан ажилладаг нь цахим хэлцэл, гэрээг урьд өмнө байгаагүйгээр илүү найдвартай, баталгаатай болгож байна.

Тусламжийг Хялбаршуулъя” уриатай платформ нь хэрэглэгчдэд зээл өгч, авах үйл явцдаа өөрт тохирсон нөхцөлийг өөрөө сонгох эрхийг олгох ба энэ нь зээлийн сарын хүү 1.0-2.0 хувийн хязгаар дотор зах зээлийн зарчмаар тогтоогдох нөхцөлийг бүрдүүлсэн.

 

 

Zeel платформ нь нээлтийн өдрөөсөө эхлэн урьдчилан бүртгүүлсэн 26,000 гаруй хэрэглэгчиддээ 1 сарын хугацаатай 1 сая хүртэлх төгрөгийн туршилтын зээлийг олгож эхлээд байна. 

Цаашид зээлийн үйлчилгээ хэрхэн өргөжих талаар Zeel платформыг үүсгэн байгуулагч П.Эрдэнэбаатар хэлэхдээ 

Бид банк санхүүгийн зах зээлд олон жилийн турш тогтсон хэв загварыг зоригтойгоор өөрчилж, P2P буюу хүнээс хүнд зээлэх үйл явцыг хамгийн хялбаршуулсан хувилбарт оруулсан анхдагчид болж байна. Цаашид зээлийн дээд хэмжээ 10 сая төгрөг болж, хугацаа 12 сар болж сунгагдах боломжтой. Өнөөдрийнхөөсөө илүү нийгмийг бүтээх залуу үеийнхний хүсэл эрмэлзлийг шингээсэн шийдэл маань хувь хүн, төдийгүй бусад банк, санхүүгийн байгууллагуудад олон хүнд, олон тооны зээл олгож, хөрөнгө мөнгөө тогтвортой өгсөх бас нэгэн шинэлэг сувгийг нээж өгч байна ” хэмээн онцолж байна.

 

 

Энэхүү үйлчилгээ нь орлогоо цахим банкаараа нотлох чадамжтай хэн бүхэнд нээлттэй бөгөөд үйлчилгээг Zeel.mn вэбсайт болон аппликейшнаар дамжуулан хүлээн авах боломжтой. Аппликейшн татаж авах линк

App Store: https://apple.co/2V6hTCR

Google Play: http://bit.ly/2V3qINw

 

 

 

 

 

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД