Main Area

Main

Оюутолгойгоос хүртэх ашиг өдөр ирэх тусам хойшилж байна

Оюутолгойн гэрээг  шалгах УИХ-аас томилогдсон ажлын хэсэг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ханджээ. Учир нь ажлын хэсгийн дүгнэлтэд тус гэрээг зайлшгүй шинэчлэх, засаж сайжруулах, эсвэл цуцлах нөхцөл байдал үүсэхүйц олон зөрчил байгаа юм байна. Тухайлбал Монголчууд Оюутолгойн ордоос хүртэх ашиг өдөр ирэх тусам хойшилж байгааг ажлын хэсэг хэлж байна.

УИХ-ын захирамжаар Оюунтолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг  өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулсан. Жил дамнасан ажлын хэсгээс дүгнэлт гарсан хэдий ч Эдийн засгийн байнгын хорооны ирц хүрээгүй тул өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байна. Оюутолгойн гэрээг сөхөх тоолонд гаднын хөрөнгө оруулагчид үргэх эрсдэлтэй гэх зүйл яригддаг.

Гэвч шалгалтын комисс асуудал дагуулах олон зүйлийг илрүүлсэн байна. Тухайлбал Оюутолгой компани далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээндээ олон улсын МЕГА даатгалыг маш өндөр үнээр хийлгэсэн байна. Тус мега даатгалын компани нь олон улсын санхүүгийн корпорацуудтай холбоотой зэргээс эхлээд яривал олон асуудал байгааг ажлын хэсгийн ахлагч хэллээ. Тиймээс үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж энэ тал дээр зөвлөмж гаргах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.  

 

Нийтэлсэн: Suva Oyuka

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД