Main Area

Main

Хотын залуу С.Амарсайхан хотыг удирдахаар боллоо

Хотын залуу С.Амарсайхан хотыг удирдахаар боллоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн VII хурал өнөөдөр эхэлж дөрвөн удаа завсарласны эцэст оройн 19.00 Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчийг сонголоо.   Нийслэлийн МАН-ын УЗ-ын саналаар С.Амарсайханыг, харин заалнаас өөрийн саналаар С.Мөнхчулуун нар дахин нэр дэвшсэн юм. Ийнхүү өнөөдрийн санал хураалтад 44 саналын хуудас тоологдсоноос 25  буюу 56,8 хувийн саналаар С.Амарсайхан хотын дарга боллоо. Тэрбээр хотын даргын үүргийг гүйцэтгэх хугацаандаа хөрс, ус, агаарын бохирдол дээр төвлөрч ажиллана гэдгээ хэллээ. Бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаа энэ үед иргэд хотын даргыг яаравчлан ажилдаа орохыг хүссэн коммэнт сошиал ертөнцөд ар араасаа цуварч байна.

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД