Main Area

Main

НИТХ-ын хуралдаанаас АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан түр завсарласны дараа үргэлжлэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авлаа. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргад нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар нэр дэвшээд буй. Засаг даргыг сонгох санал хураалтыг явуулахаар болж, тооллогын комиссын бүрэлдэхүүнийг томилохтой холбоотой асуудлаар төлөөлөгчид санал зөрөлдсөн юм. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд тооллогын комиссын гишүүдийг ил санал хураалтаар шийдэх санал гаргасан. Энэ томъёоллоор санал хураахад нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг авч чадаагүй. 

2019 ARDNEWS.MN - АРД ТҮМНИЙ ТАЛД